Гадаад пасторт

2022-11-09


ХБНГУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, паспортын хугацаа болон хуудас дууссан, иргэний мэдээлэл, гаднах төрхөд өөрчлөлт орсон тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалж авна. Захиалгыг өөрийн биер хийх тохиолдолд заавал цаг аван ирэх шаардлагатай болно. Иргэд гадаад паспортын цээж зургийг дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээх шаадлагатай болохыг анхааралдаа авна уу!!!  Цээж зургаа дээрх цахим хаягаар оруулж, илгээгүй тохиолдолд гадаад паспортын захиалга албажихгүй болохыг анхаарна уу!!!

Бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг – 2 хувь;

- Хуучин паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн байгууллагын тодорхойлолт, орчуулгын хамт;

- Хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх (хэрэв иргэний үнэмлэхний хугацаа дууссан бол захиалга хийгдэх боломжгүй болно)  болон хуучин гадаад паспортын хуулбар;

- Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 50 еврог ЭСЯ-ны харилцах дансанд шилжүүлсэн банкны гүйлгээний баримт.

Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг– 2 хувь;

- 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

- Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар;

- Хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх эсхүл хуучин гадаад паспортын хуулбар;

- Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 50 еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн банкны гүйлгээний баримт.

Элчин сайдын яамны харилцах данс:
Empfänger: Botschaft der Mongolei
Geldinstitut:Deutsche Bank AG
Kontonummer: 0794933
Bankleitzahl: 100 700 00
IBAN: DE48 1007 0000 0079 4933 00
BIC: DEUTDEBBXXX
Verwendungszweck: Name und Verwendungszweck

Жич: Та захиалсан  гадаад паспортаа  шуудангаар хүлээж авахыг хүсвэл  шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, баталгаат шуудангийн марк наасан, хэмжээ болон чанарын шаардлага хангахуйц дугтуйг материалын хамт ирүүлнэ.

Анхааруулга:

- Гадаад паспорт нь Монгол Улсын иргэний бүртгэлийн сан дахь мэдээллийг үндэслэх бөгөөд гадаад паспорт дээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн өөрчлөлтийн тусгай тэмдэглэгээ хийх боломжгүй болсныг анхаарна уу.

- Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон болно. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм. Гадаад улсад зорчиход гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

- Шуудангаар илгээсэн гадаад паспорт шуудангийн байгууллагын буруугаас гээгдсэн, алга болсон тохиолдолд тус Элчин сайдын яам хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Мөн шуудангаар илгээсэн баримт бичиг гээгдсэн, тухайн шуудан алга болсон тохиолдол удаа дараа гарч буй тул Таныг өөрийн биеэр ирж гадаад паспортаа авахыг зөвлөж байна.