Гадаад пасторт захиалах

2023-09-13


Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нь "Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын дагуу үндэсний энгийн/цахим гадаад паспортыг ЭСЯ-аар дамжуулан УБЕГ-аас захиалж авна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан итгэмжлэлээр УБЕГ-аас захиалж авах боломжтой. 

Бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт захиалгын мэдүүлэг– 2 хувь;
- Цээж зургийг дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээсэн байх
- Хуучин гадаад паспортын хуулбар;
- Гадаад паспорт захиалгын хураамж 55 евро төлсөн баримт.

Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт захиалгын мэдүүлэг– 2 хувь;
- 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эхийн гадаад паспортын хуулбар;
- Цээж зургийг дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээсэн байх
- Хуучин гадаад паспортын хуулбар;
- Гадаад паспорт захиалгын хураамж 55 евро төлсөн баримт.

Элчин сайдын яамны харилцах данс:
Empfänger: Botschaft der Mongolei
IBAN: DE48 1007 0000 0079 4933 00
BIC: DEUTDEBBXXX
Verwendungszweck: Name und Verwendungszweck

Иргэд гадаад паспортын цээж зургийг дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээх шаадлагатай болохыг анхааралдаа авна уу!!!  Цээж зургаа дээрх цахим хаягаар оруулж, илгээгүй тохиолдолд гадаад паспортын захиалга албажихгүй болохыг анхаарна уу!!! Зураг илгээх зааварчилгыг https://burtgel.gov.mn/post/61802 хаягаар орж үзнэ үү.

Иргэдийн анхааралд:

Шуудангаар илгээсэн гадаад паспорт шуудангийн байгууллагын буруугаас гээгдсэн, алга болсон тохиолдолд тус Элчин сайдын яам хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.