Төрсний бүртгэл

2025-06-03


ХБНГУ-д байнга оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын харьяат бол тухайн улсын иргэншлийг аваагүй гэсэн нотолгоог заавал хүргүүлнэ.  

Хүүхдийн төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Эцэг, эхийн өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн ХБНГУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх 
  • Эцэг, эхийн аль нэг гадаад улсын иргэн 

Дээрх тохиолдолд эцэг, эх тус тусдаа өргөдөл гаргана. Ингэхдээ гадаадын иргэн өөрийн эх хэл дээр өргөдөл бичиж албан ёсны орчуулгыг хавсаргах

2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт)

5. Хүүхэд ХБНГУ-д төрснийг гэрчлэх бичиг баримтын хуулбар түүний орчуулга. (Орчуулгыг эх хувиар заавал ирүүлнэ)

6. Төрсний гэрчилгээг шуудангаар хүлээж авах бол шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, А4 хэмжээтэй дугтуйг нэмэлтээр ирүүлэх.

7. Гэрчилгээний төлбөр 15 еврог төлсөн баримт ЭСЯ дансны мэдээлэл

Төрсний бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://burtgel.gov.mn/post/60065