images

Алдарт эхийн одон авах болзол хангасан эхчүүдийн анхааралд

Элчин сайдын яамны мэдээ

2023-01-04

499

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн ЭСЯ-нд 2023 оны 3 дугаар сарын 1-нээс  өмнө ирүүлнэ үү. Үүнд: 

1.    Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2.    Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3.    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4.    Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5.    Анкет зэрэг болно. Эндээс татах

Жич: Нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийн материалыг ирүүлэх ёстойг анхааралдаа авна уу.