Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.
Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, БААСАН гарагийн 15:30-18:30 цаг
2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, БЯМБА гарагийн 09:00-13:00 цаг
Хаяг: “Haus der Kulturen Düsseldorf” Yorckstraße 19-23, 40476
ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.
1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх
Итгэмжлэл гэрчлүүлэх цаг авах:

2. Иргэний бүртгэл /Иргэний шинэчилсэн бүртгэл, Төрсний бүртгэл, Гэрлэсний бүртгэл/
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Хуульд заасан бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх //
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.
Иргэний бүртгэлийн цаг авах:

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.
Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2026 оны 10 дугаар сарын 30