images

"Монголын соёлын өдөр" Берлин хотноо зохион байгуулагдана

Элчин сайдын яамны мэдээ

2026-10-26

9

2026 оны 10 дугаар сарын 31 | 15:00 цагаас
James-Simon-Galerie | Фойед цуглана

Берлин хотноо уламжлалт шагайн наадгай, монгол ноолуурын үнэ цэнээс эхлээд археологийн судалгаа, монгол хөгжмийн гайхамшигт аялгуу хүртэл — Монголын өв соёл, өнөөгийн амьдралтай танилцах нэгэн өдөр болно.

15:00–17:45 | Монголын соёлтой танилцах
Монголын уламжлалт шагайн наадгайгаар тоглож, ноолуур хэрхэн бүтдэг, монголчуудын соёлын өвд ямар байр суурь эзэлдэг талаар сонирхолтой мэдээлэл авах боломжтой.

18:00–20:00 | Археологи ба монгол хөгжмийн эгшиг
Аудиторийн танхимд

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд ноён Оюунбаатар мэндчилгээ дэвшүүлнэ.

Германы Археологийн хүрээлэнгийн «Орхоны хөндийн соёлын ландшафт» судалгааны төслийн ажилтан, магистр Янна Фабри «Уудам тал, дуу хуур, арга эвийг олох ухаан — Монголын тал нутаг дахь археологи» сэдвээр судалгааны ажлынхаа сонирхолтой түүхээс хуваалцана.

Үүний дараа Гэрлээ Цэгмид-Рөш монгол хөгжим болон магтаалын уламжлалын тухай танилцуулна.

Хөгжмийн онцлох хөтөлбөр: TengerTon
Олон улсын тайзнаа уран бүтээлээ толилуулдаг дөрвөн хөгжимчний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг морин хуур, хөөмий болон өөрсдийн найруулгаар монгол хөгжмийн уламжлалыг орчин үеийн өнгө аястай хослуулна. Тэдний аялгуунаас Монголын уудам тал нутгийн уужим орон зай мэдрэгдэнэ.

Хөтлөгч: ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч Гэрлээ Цэгмид-Рөш

Үзэсгэлэнгийн хүчинтэй тасалбартай бол нэмэлт төлбөргүй оролцоно.
Энэхүү арга хэмжээ нь 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх «Чингис хаан ба Монголчуудын ертөнц» үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдана.

Зохион байгуулагчид: Берлиний Түүхийн өмнөх ба эртний үеийн музей, Mongolian Step агентлаг, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам
Дэмжигч: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Хамтран оролцогчид: Берлин дэх «Майдар» нийгэмлэг, EDELZiEGE — Саруул Фишер, МИАТ ТӨХК

Нэмэлт мэдээлэл:  https://www.museumsportal-berlin.de/de/veranstaltungen/mongolischer-kulturtag/