images

ЭЛЧИН САЙД Ж.ОЮУНБААТАР ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА СИМОН КРАЕЭТЭЙ УУЛЗАВ 

Хэвлэлийн мэдээ

2026-09-03

12

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Монгол, Япон, Солонгосын хойг, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлын улсуудыг хариуцсан хэлтсийн дарга Симон Краеэтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Германы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хооронд хийгдэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн талууд энэ онд зохион байгуулагдах “Чингис хаан ба Монголчуудын Ертөнц” үзэсгэлэн, Монгол, Германы “Шинжлэх ухааны өдөрлөг”, Монгол, Германы “Эдийн засгийн форум”, Монголын Үндэсний урлагийн Их найрал хөгжмийн тоглолт болон “Монгол судлалын олон улсын бага хурал” зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэв.