images

Таеквондогийн Олон улсын шүүгч, Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар ЭСЯ-нд зочлов

Хэвлэлийн мэдээ

2026-06-12

41

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар Монголын Таеквондогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын зэрэглэлийн шүүгч Н.Эрдэнэбаатарыг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Ж.Оюунбаатар олон улсын өндөр шалгуур бүхий “Rome Grand Prix” тэмцээнд шүүгчээр ажиллаж, Монгол Улсаас анх удаа шилдэг шүүгчээр шалгарсан түүнд баяр хүргэв. Түүнчлэн Н.Эрдэнэбаатарын Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан ирээдүй хойч үеийг зөв төлөвшүүлэн бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.