images

Баден-Вюрттемберг муж улсын Штуттгарт хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Элчин сайдын яамны мэдээ

2026-04-24

914

Баден-Вюрттемберг муж улсын Штуттгарт хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

 


Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр
БЯМБА гарагийн 09:00-17:00 цаг

Хаяг:  Landesmesse Stuttgart, Messepiazza 1 70629 Stuttgart

ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.


1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
    заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх
 

Итгэмжлэл гэрчлэх цаг авах


2. Иргэний бүртгэл
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.
 

Иргэний бүртгэлийн цаг авах


3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.

Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2026 оны 04 дүгээр сарын 24