images

“Diplomatic Courier of Mongolia” цахим сэтгүүлийн анхны дугаар нийтлэгдэв

Хэвлэлийн мэдээ

2026-04-16

2510

Монгол Улсын гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын солилцоог дэмжих зорилго бүхий “Diplomatic Courier of Mongolia” цахим сэтгүүлийн анхны дугаарын нээлтийн арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо.

Арга хэмжээг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг болон төслийн хамтрагч А.Райхрудель нар нээж, үг хэлэв.

Нээлтийн арга хэмжээнд ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, монгол судлаачид оролцож, тус сэтгүүлийн ач холбогдол, онцлогийн талаар санал солилцлоо.

“Diplomatic Courier of Mongolia” цахим сэтгүүл нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, гадаад харилцаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн мэдээ, шинжилгээ, ярилцлага, нийтлэлийг тогтмол хүргэх зорилготой юм.

Сэтгүүлтэй дараахь холбоосоор танилцана уу:  www.DipCourier12MN41.com