images

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ

Хэвлэлийн мэдээ

2026-03-09

227

Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Германы Умард Райн-Вестфали муж улсын Бад Ойнхаузен хотод монгол уран бүтээлчдийн “Монголын бүтээлүүд” үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Бад Ойнхаузен хотын Зүрх, чихрийн шижингийн төвийн Урлаг, соёлын форумд 2026 оны 3 сарын 18-ны 17 цагт нээгдэх энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын 13 уран бүтээлчийн зураг, бүтээлүүд тавигдах юм.

Үзэсгэлэнг нээж Умард Райн-Вестфали муж улсын Зүрх, чихрийн шижингийн төвийн гүйцэтгэх захирал Карин Оверлак үг хэлэх бөгөөд Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлнэ.

Нээлтийн үеэр үзэсгэлэнгийн танилцуулгыг Германы зохиолч Франк Шаблевски хийх бөгөөд Монголын уламжлалт хөөмийн тоглолт мөн болох юм. Тус үзэсгэлэнгийн уран сайхны зохион байгуулагчаар Германы урлаг судлаач Бернхард Шпруте ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнд зориулсан каталог мөн хэвлэгдэн гарна.

Герман улсад амьдарч буй иргэд, урлаг судлаачдыг энэхүү үзэсгэлэнд урьж байна.