"ITB Berlin" үзэсгэлэнгийн Монголын павильоны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна
Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн болох ITB Berlin 2026 оны 3 дугаар сарын 3–5-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд 60 дахь удаагаа зохион байгуулагдана.
Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн аялал жуулчлалын 11 компани болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны 30 орчим төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын сурталчилгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Европын зах зээлийн салбар холбоо хамтран зохион байгуулж байна.
Монголын павильоны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Нээлтийн арга хэмжээнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын павильон: 26C танхим, 301 дугаарт
Нээлтийн ёслол: 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Цаг: 16:00
Та бүхнийг Монголын павильоны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.