images

Бадэн-Вюрттэмбэрг муж улсын фрайбург хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Элчин сайдын яамны мэдээ

2025-11-10

233

Бадэн-Вюрттэмбэрг муж улсын фрайбург хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
БЯМБА гарагийн 09:00-15:30

Хаяг: WEINSCHLÖSSCHEN FREIBURG Wilhelmstraße 17 A, 79098 Freiburg im Breisgau


ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.

1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх

Итгэмжлэл гэрчлүүлэх цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/service/21/count/1/

2. Иргэний бүртгэл
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.

Иргэний бүртгэлийн цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.

Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2025 оны 11 дүгээр сарын 10