images

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2025

Хэвлэлийн мэдээ

2025-08-26

16

 

Гадаад харилцааны сайдын санаачилгаар 2025 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтын хүрээнд нээлтийн ёслол, үндсэн хуралдаан болон зургаан салбар хуралдаанаас бүрдэх хурлын арга хэмжээнээс гадна залуучуудад урам зориг өгөх, Монгол соёлыг олон улсын тавцанд сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буйгаас гадна Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бизнес, инновацын үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэв.

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зорин хилийн чанадаас 230 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буйн дотор бизнес эрхлэгчид, жендэрийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн зөрүүтэй байдлыг бууруулахад эдийн засаг нь 8 орчим хувиар, харин хүйсийн тэгш байдлыг бүрэн хангахад эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой гэж Олон улсын валютын сангийн судалгаагаар тооцжээ.

Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон улсын чуулга уулзалтуудыг өөрийн эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг, 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаад буй бол энэ онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.