Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д албан айлчлал хийж байна.
"Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах" төслийн шугамаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д албан айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын УИХ-ын гишүүд болон ХДХЯ, ШШГЕГ, ХЗҮХ, ХХЕГ-ын удирдлагууд болон холбогдох албан хаагчид дагалдан яваа аж. Хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Берлин муж улсын Хууль зүйн сайд, хатагтай Др. Л.Крек, Бундестаг дахь Социалдемократ намын Бүлгийн дарга, ноён Р.Мютцених нартай уулзаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярилцав.