images

“Монголын соёлын өдрүүд” Штуттгарт хотноо болно

Хэвлэлийн мэдээ

2025-07-08

121

Баден-Вюртемберг мужийн Штуттгарт хотын төв талбайд Үндэсний их баяр наадмаар 7 сарын 11-ээс 13-нд "Монголын соёлын өдрүүд" зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь Монголын түүх, уламжлал, байгальтай зохицон амьдрах ухааныг танин мэдэх, хамтдаа оролцох боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд “Монголын соёлын өдрүүд”-ээр 
- Хотын төвд сүндэрлэх монгол гэр-т зочилж, нүүдэлчин ардын ахуй амьдралыг биечлэн мэдрэх.
- Тэнгэртон чуулгын морин хуур, хөөмий, үндэсний бүжгээр амилсан соёлын гайхамшигт үдэш
- “Дэлхийн судсууд” кино ба уул уурхайн бодит дүр төрхийг харуулсан хэлэлцүүлэг
- Байгаль, тогтвортой хөгжил, Монголын түүх, аялал жуулчлалын тухай сонирхолтой лекцүүд сонсох
- Хүүхдүүд болон гэр бүлд зориулсан үлгэрийн цаг, интерактив тоглоомуудаар тоглох
- Монгол үндэсний амтат хоол, гар урлалтай танилцах боломжтой юм.