images

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод  явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Элчин сайдын яамны мэдээ

2025-04-17

131

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Хэзээ: 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
БЯМБА гарагийн 09:00-18:00

Хаяг: Stiftung Gerhart-Hauptmann-Haus Raum 312
Bismarckstraße 90, 40210 Düsseldorf

Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ:

https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/count/1/

1. Нотариатын үйлчилгээ

а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх

2. Иргэний бүртгэл

а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.