images

Баваар муж улсын МЮНХЕН хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Элчин сайдын яамны мэдээ

2025-01-31

117

Баваар муж улсын МЮНХЕН хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ:

https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/...

1. Нотариатын үйлчилгээ 

а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх.

б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авчирах.

2. Иргэний бүртгэл

а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авчирах.

б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх.

в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх

г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх.

д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатай болно.

3. Мөн ЭСЯ-наас нэмэлтээр гадаад паспорт захиалга, төрсний, гэрлэлтийн бүртгэлийг хэрэгжүүлэхээс гадна консулын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө. Иймд иргэд шаардлагатай мэдээллийг веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.