Умард Райн-Вестфален муж улсын ДЮССЕЛЬДОРФ хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ
Явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.
Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ:
1. Нотариатын үйлчилгээ (Явуулын консулын үйлчилгээ Дюссельдорф хотод : итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулалт) https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/service/10/count/1/
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх.
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авчирах.
2. Иргэний бүртгэл (Явуулын консулын үйлчилгээ Дюссельдорф хотод: Иргэний бүртгэл) https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/service/19/count/1/
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авчирах.
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх.
в. Бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншна уу/ бичиж ирэх.
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатай болно.
3. Мөн ЭСЯ-наас нэмэлтээр гадаад паспорт захиалга, төрсний, гэрлэлтийн бүртгэлийг хэрэгжүүлэхээс гадна консулын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө. Иймд иргэд шаардлагатай мэдээллийг www.berlin.embassy.mn веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.