Beautiful Mongolia Konzert
"Монголын сайхан орон" тоглолт
ХБНГУ-д түүхэн үйл явдал болох "Монголын сайхан орон" тоглолтоор Монголын үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ монголын хөгжмийн урлагийн баялаг өв соёлоо бахархалтайгаар толилуулах гэж байна.
Уламжлал, шинэчлэлийг хослуулсан хөгжмийн олон төрлийн баялаг сан гайхшруулах болно.
Энэхүү түүхэн онцгой тоглолт нь:
- 10-р сарын 27-нд 20:00 цагт Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед Нюрнберг хотын Соёлын захирагч проф. Жулиа Ленерийн ивээл дор,
- 10-р сарын 29-нд 20:00 цагт дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний Филармонид
- 10-р сарын 31-нд 19:30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус тус тоглоно.
Та бүхнийг гадаад найз нөхдийн хамт өргөн олноороо энэхүү гайхамшигт тоглолтыг үзэж Монголын дуу, хөгжмийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Тасалбар болон нэмэлт мэдээллийг QR код уншуулах эсвэл https://beautiful-mongolia.mongolian-step.com холбоосоор орж авна уу.