images

Та бүхэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр идэвхтэй бүртгүүлнэ үү

Элчин сайдын яамны мэдээ

2024-05-06

1189

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн буюу ЭСЯ-нд санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Hausvogteiplatz 14, 10117 Berlin хаягт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

 

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

 

Утас: +49-(0)3047480620-22

+49-(0)17629990069

Цахим шуудан: [email protected]