images

Монгол хэлний багш нарт зориулсан ээлжит цуврал цахим сургалт 2024.04.20-ны өдөр болно

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-18

96

            Монгол Улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан цуврал цахим сургалтыг 2024.04.20-ны өдрийн 20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т “Үйл үгийн үндсэн цагууд” сэдвээр зохион байгуулах тул багш нарыг  идэвхтэй оролцоно уу. 

Сургалтын цахим холбоос: https://us06web.zoom.us/j/89663607203?pwd=dUVCDFzollqJ4OYc593o9HbJmIenAB.1