images

11 сарын Консулын үйлчилгээ

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-10

319

ЭСЯ-ны Консулын хэлтсээс явуулын консулын үйлчилгээг Штуттгарт хотноо 2022 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд хэрэгжүүлнэ.

Энэ үеэр иргэдэд нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулалт) үзүүлж, иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ (16, 25, 45 насны иргэд).

Ажиллах цаг:
2022 оны 11-р сарын 10-ний өдөр Пүрэв гарагт 14:00-18:00 цагт
2022 оны 11-р сарын 11-ний өдөр Баасан гарагт 10:30-15:00 цагийн хооронд.

Хаяг: Landesmesse Stuttgart, Messepiazza 1, 70629 Stuttgart

Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ:
Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулал): https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book

Иргэний шинэчилсэн бүртгэл: https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book