images

ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн Байнгын хорооны гишүүдтэй уулзав.

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-14

620

ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн Байнгын хорооны гишүүн Др.Вольфганг Штэфингэр тэргүүтэй тус байнгын хорооны гишүүд Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 1-6-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхтэй холбогдуулан Элчин сайд Б.Мандахбилэг уг айлчлалын бүрэлдэхүүнд орсон Бундестагийн гишүүдтэй 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уулзаж, Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.  

Айлчлалын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид УИХ-ын гишүүд болон Засгийн газрын төлөөлөл, түүнчлэн улс төрийн сан болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талт болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм. 

Жич: 2020 онд зогссон  байсан хөгжлийн тусламжаа ХБНГУ 2022 онд дахин сэргээсэн бөгөөд манай хоёр улс 2024 оны 2-р сарын 7-нд "Стратегийн түншлэл" тогтоосон.