images

ХБНГУ-ын Потсдамын Их сургууль дээр уулзалт хийв.

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-08

585

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Элчин сайд Б.Мандахбилэг нар Потсдамын Их сургуулийн Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультетын декан Пр.Майк Хэйнэманн, Потсдамын Их сургуулийн дэргэдэх “Up Transfer” ХХК-ийн захирал Др.Андриас Болэн болон албаны бусад хүмүүстэй Потсдам хотноо 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэхүү уулзалтаар ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд байгуулсан “Монгол Улсын Удирдлагын академи, Потсдамын Их сургуулийн дэргэдэх Потсдамын Их сургуулийн дэргэдэх “Up Transfer” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, тухайлбал, Потсдамын Их сургуульд хэрэгжиж буй MANIA буюу төрийн бодлого судлалын магистрын хөтөлбөрийг Удирдлагын академид нэвтрүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон бол Потсдамын Их сургууль, Парисийн Их сургууль хоорондын хэрэгжүүлж буй хамтарсан сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаар болов.