images

Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэдийн анхааралд

Элчин сайдын яамны мэдээ

2024-01-18

848

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн ЭСЯ-нд 2024 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө ирүүлнэ үү. Үүнд:

1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет зэрэг болно. Эндээс татах

Жич: Нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийн материалыг ирүүлэх ёстойг анхааралдаа авна уу.