images

"THE HU" хамтлаг шинэ цомгоо Берлинд танилцуулав

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-03

145

"THE HU" хамтлаг шинэ цомгоо Берлинд танилцуулав
Монгол Улсын Соёлын элч, хүннү рок "The HU" хамтлаг Европын орнуудаар "Black Thunder Tour" аялан тоглолтоо хийж байна. Тэд 11 дүгээр сарын 3-нд Берлин хотын "Метропол" концертын төвд тоглох бөгөөд 2-ны үдэш ЭСЯ-ны төв байранд "Rumble of Thunder" нэртэй шинэ цомгоо танилцуулав. Германы "Deutsche Welle", "Rock Antenne Hamburg", "Radio Fritz", "Star FM", "Metal Hammer", "Cragency", "Head of PR", "Rock hard mag", "Better Noise Music", "BZ Berlin", "Berliner Morgenpost", "Rockhard" зэрэг хэвлэл мэдээллийн 14 байгууллагын сэтгүүүлч, сурвалжлагч нар ирж, тэдэнтэй ярилцан, уран бүтээлийн цомгоос үзэж сонирхов. "The HU" хамтлаг 2019 онд Германд анхны тоглолтоо толилуулж байсан юм. Тэд 11 сарын 24-нд мөн Кёльн хотод тоглоно.
Rockband "The HU" präsentierte ihr neues Album in Berlin
Die mongolische hunnu Rockband "The HU" stellte am 2.November in der Botschaft der Mongolei ihr neues Album "Rumble of Thunder" vor und präsentierte dabei neue Songs. Es kamen 14 Medienvertretungen wie die "Deutsche Welle", "Rock Antenne Hamburg", "Radio Fritz", "Star FM", "Metal Hammer", "Cragency", "Head of PR", "Rock hard mag", "Better Noise Music", "BZ Berlin", "Berliner Morgenpost", "Rockhard" und führten freie Gespräche mit der Band beim späteren Empfang. "The HU" agiert auch als Kulturbotschafter der Mongolei und hatte ihren ersten Auftritt in Deutschland in 2019. Die Band wird am 03.November in Metropol Berlin und am 24.November in Köln spielen.