images

Иргэдэд хүргэх зөвлөмж

Иргэдэд хүргэх зөвлөмж

2024-03-26

1032

ХБНГУ-руу зорчих иргэдэд дараах анхааруулгыг хүргэх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
  • Бүгд Найрамдах Герман Улсын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих;
  • Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх;
  • Бүгд Найрамдах Герман Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хилийн цагдаагийн ажилтан тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах;
  • Улаанбаатар-Франкфуртын нислэгээр ирсэн иргэд нисэх буудлын гаалийн шалгалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их согтууруулах төрлийн зүйл, мах, тамхи болон бусад хориотой эд зүйлийг нэвтрүүлэх явдал байсаар байна. Дээрх зөрчлөөс болж иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс их бараа бүтээгдэхүүнийг гаальд мэдүүлэх, тэр хирээр онцгой албан татварыг төлөхөөс гадна нуун дарагдуулсан хэргээр торгууль төлөх эрсдэлтэй байдаг.
  • ХБНГУ-ын хилээр зорчигчид 22%-аас дээш хатуулагтай согтууруулах төрлийн зүйл 1 литр, түүнээс доош бол 2 литрыг нэвтрүүлэх эрхтэй байдаг бөгөөд 200 ширхэг янжуур тамхи буюу 1 блок тамхийг хувийн хэрэгцээнд нэвтрүүлэх боломжтой аж. Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
  • Монголоос ирж байгаа зорчигчид бусад иргэдийн бичиг баримтыг авч явсны улмаас хил дээр хураалгах явдал удаа дараа гарч байгааг анхаарах шаардлагатай байна. Германы хилийн цагдаагийн газраас иргэдээр дамжуулан бичиг баримт өгч авалцах, дамжуулах үйлдлийг хууль бус гэдгээр зөвшөөрөхгүй, хурааж байгаа болохоор иргэд бичиг баримтаа олон улсын баталгаат шуудангаар илгээхийг зөвлөж байна.
  • Мөн хилээр 10,000-аас дээш евро бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарна уу).
  • Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
  • Зорчиж буй улсын хилийн дэглэм, гаалийн нөхцлийг сайтар судлах. Мэдээлэл болгож Германы гаалийн цахим сайтыг оруулав. https://www.zoll.de/DE/Home/home_node.html