Улс төрийн харилцаа
Дипломат харилцаа
|
Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Хуучин БНАГУ-тай 1950 оны 4 дүгээр сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон байсан. |
Харилцааны түвшин: |
Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг 2008 оноос хэрэгжүүлж байна. |
Харилцан хийсэн гол айлчлалууд: |
1991 онд - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1991 онд - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг 1992 онд - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд К.-Д. Шпрангер 1995 онд - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Б.Хирш 1996 онд - Гадаад хэргийн сайд бөгөөд Дэд Канцлер К.Кинкель 1998 онд - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцог 1999 онд - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер 2003 онд - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер 2006 онд - Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт 2008 онд - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көлер 2010 онд - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел 2010 онд - Тээвэр, барилга хот байгуулалтын сайд П.Рамзауэр 2010 онд - Батлан Хамгаалахын сайд К.Т.цү Гүттенберг 2011 онд - Холбооны Канцлер А.Меркель 2013 онд - Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э. Освальд /6 дугаар сард/ 2014 онд - Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер /7 дугаар сар/ 2015 оны 10 дугаар сард - Холбооны Ерөнхийлөгч И.Гаук 2016 оны 7 дугаар сар –Холбооны Канцлер А.Меркель Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцов |
Харилцааны механизмууд: (Парламентын бүлэг, ЗГХК)
|
УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлэг |
Гэрээ хэлэлцээрүүд: |
1995 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон/өрнөдийн орнуудаас хамгийн анх/. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2011 оны 10 дугаар сард байгуулсан. |