images

Бавааp муж улсын Кобург хотод монгол ноолууран бүтээгдэхүүн худалдааны шинэ шоп нээгдэв

Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа

2023-12-06

840

ХБНГУ-д оршин суугаа монгол иргэд өөрсдийн үүсгэл санаачилгаар бизнес, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны үйл ажиллагаа шинээр эхлүүлж буй нь нэн талархууштай үйл хэрэг мөн билээ. Энэ боломжоо хэрэгжүүлэхэд нь ЭСЯ-наас нөөц бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ оны төгсгөлд дэлхийд танигдсан монгол эко бүтээгдэхүүн болох монгол ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгэн шинэ шоп  Баваар муж улсын Кобург (Coburg) хотод нээгдэв. Элчин сайд Б.Мандахбилэг тус худалдааны төвөөр зочилж, төвийн эзэн хатагтай Д.Ариунаатай ярилцан, санал сэтгэгдлийг нь сонсов. Нээгдээд удаагүй байгаа ч үйлчлүүлэгч оршин суугчдын сэтгэлд ихээхэн нийцэж буй талаар Д.Ариунаа дурдав. Тэрээр мөн онлайншоп (www.ariun-cashmere.com) -ын эрх авснаар худалдаагаа Европын хэмжээнд өргөжүүлэх боломж илүү нэмэгдсэн байна. “Монгол улсын иргэний бахархал маань улам нэмэгдэж, урам зориг орлоо. Элчин сайд их ажлын хажуугаар иргэдтэйгээ ойр байхыг хичээж, санал сэтгэгдлийг сонсох зав гаргаж байгааг биеэр мэдрэхэд маш сайхан байлаа” хэмээн Д.Ариунаа сэтгэгдлээ хуваалцсан байна (https://www.facebook.com/ariunaamon ).