ЭСЯ-нд төрийн үйлчилгээний “ХУРДАН” систем нэвтэрлээ.
Төрийн үйлчилгээний “Хурдан” системийг Элчин сайдын яаманд нэвтрүүллээ. Монгол Улсын 7000 гаруй иргэд Герман улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа бөгөөд “Хурдан” систем нь хурууны хээ уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг ХБНГУ-д суугаа ЭСЯ-аас шууд авах боломж бүрдлээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Б.Мандахбилэг, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал болон холбогдох албаны төлөөлөгчид тус системийг ашиглалтанд оруулах нээлтийн арга хэмжээнд оролцов.