images

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд ХБНГУ-д суралцахаар ирлээ

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-30

625

Элчин сайд Б.Мандахбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д суралцах 39 оюутныг Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч, уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Германы Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг анх 1926 онд Герман Улсад илгээж байсан бол энэхүү уламжлал дахин сэргэж байгааг онцлоод  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр ХБНГУ-ын Дрездений Их сургуульд комьпютер программчлалын инженер, техник, технологийн мэргэжил эзэмшихээр ирсэн оюутнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.