images

Дипломат Академийн оюутнуудтай уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-30

561

Элчин сайд Б.Мандахбилэг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-ын ГХЯ-ны Дипломат академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Kaminabend буюу цуврал хэлэлцүүлэг”-ийн энэ жилийн анхны зочин илтгэгчээр оролцож, тус академийн оюутнуудад Монгол Улсын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, гуравдагч хөршийн бодлого болон Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

 

Хэлэлцүүлэгийн үеэр Элчин сайд Монгол Улсаас БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцаа, Монгол Улсын ардчилсан тогтолцоо болон эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа эрчим хүчний бие даасан байдал, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар сонирхсон герман оюутнуудын асуултад хариулав.

 

Түүнчлэн Дипломат академийн захирал хатагтай К.Маршалл-тай  уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны залуу мэргэжилтнүүдийг ХБНГУ-ын Дипломат академид бэлтгэх, хоёр улсын залуу дипломат албан хаагчдыг харилцан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.