images

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д айлчиллаа

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-02

531

ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Г.Бройэр-ын (Generalinspekteur der Bundeswehr) урилгаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д 2023 оны 8 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Төлөөлөгчид Германы Баваар муж улсын Миттенвалд хотод Монголын цэргийн уулчдын “Өндөр уулын сургалт”-тай танилцаж, Бранденбург мужийн Штраусбэрг хотноо Германы Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд очиж ажлын уулзалт хийв.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбын айлчлал Берлин хотноо 2023 оны 8 дугаар сарын 29-нд үгэлжилж, түүнийг ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Г.Бройэр хүлээн авч уулзав. Уулзалтын өмнө Германы Зэвсэгт хүчний Хүндэт харуул ёслол төгөлдөр Монголын талын зочинг угтан авч, хоёр улсын ЗХЖШ-ын дарга нар Германы Зэвсэгт хүчний Дурсгалын цогцолборт цэцэг өргөв. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар ганцаарчилсан уулзалт хийхийн зэрэгцээ хоёр талын төлөөлөгчид Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хэлэлцээ хийв.