"WORLD FAIRPLAY SOCCER CHAMPIONSHIP 2023" ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ
ХБНГУ-ын Балтын тэнгисийн Рюгэн арал дээрх Прора хотод 7 дугаар сарын 17-23-ны өдөр зохион байгуулагдсан “World Fairplay Soccer Championships 2023-Хөлбөмбөгийн шударга тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улсаас эмэгтэй, эрэгтэй хоёр баг амжилттай оролцов.
Уг тэмцээнийг Германы Шпаркассе банк ивээн тэтгэж, уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Шпаркассе сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Маркус Лохын санаачилгаар анх удаа Монголын Хөлбөмбөгийн өсвөрийн 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчид, дасгалжуулагч болон зөвлөх бүрэлдэхүүний хамт уригдаж, шударгаар өрсөлдөв.
Уг тэмцээнд Герман, Австри, Америк, Итали, Латви, Нидерланд, Канад, Косово, Филиппин зэрэг улсууд өрсөлдөж, Латвийн эрэгтэй, эмэгтэй баг аваргалсан юм. Жич: Уг хөлбөмбөгийн тэмцээн нь жижиг талбайд хаалгачгүйгээр 3 минутын хугацаанд 3-ийн эсрэг 3 тоглодог дүрэмтэй аж.