images

Явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ

Элчин сайдын яамны мэдээ

2023-06-05

638

ЭСЯ-ны Консулын хэлтсээс явуулын консулын үйлчилгээг Мюнхен хотноо 2023 оны 6-р сарын 15, 16-ны өдрүүдэд хэрэгжүүлнэ.

Энэ үеэр иргэдэд нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулалт) үзүүлж, иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ (16, 25, 45 насны иргэд).

Ажиллах цаг:
2023 оны 6-р сарын 15-ны өдөр Пүрэв гарагт 14:30-18:30 цагт
2023 оны 6-р сарын 16-ны өдөр Баасан гарагт 9:30-13:30 цагийн хооронд.

Хаяг: Reitmorstraße 15, 80538 München

Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ:

1. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулалт) https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/service/21/count/1/

https://consul.notary.mn/login  хаягаар итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх.

- Гадаад паспортын 1, 2 зургийг нэг хуудсанд багтааж хэвлэж авчирах.

2. Иргэний шинэчилсэн бүртгэл: https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/#book/service/22/count/1/

- Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ эсвэл түүний хуулбарыг авчирах.

- Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх.