Мэдээлэл
ХБНГУ-д оршин суугаа Монгол иргэдийн жолооны үнэмлэхийг тус улсад хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэн солих чиглэлээр Элчин сайдын яам идэвхийлэн ажиллаж байна. Энэ асуудлаар Элчин сайд Б.Мандахбилэг ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн яамны холбогдох албан тушаалын хүмүүстэй 2023 оны 3 дугаар сард биечлэн уулзаж, хүсэлтээ албан ёсоор тавьсан.
Европын Холбооны гишүүн улс бүр гуравдагч аль нэг улсын жолооны үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөх талаар тус тусын дүрэм журам, процедуртай бөгөөд энэ дагуух Германы шалгуур харьцангүй өндөр байдаг байна. Жишээлбэл, тухайн улсын жолооны үнэмлэх олгож буй хууль эрх зүйн орчин, нөхцөл байдал, өөрөөр хэлбэл Монголын авто сургуулиудын сургалтын чанар, зам хөдөлгөөний зөрчил, аваар ослын статистик, хуурамч үнэмлэхний эзлэх хувь зэрэг олон үзүүлэлтийг өөрийн холбогдох байгууллагаар нятглан хянуулж, судалгаа явуулах зэргээр ажиллан, эцэст нь Бундэсрат (Bundesrat)-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг журамтай ажээ.
Тус Элчин сайдын яам германы талын хүссэн шаардлагатай мэдээллийг Холбооны Цахим хөгжил, зам тээврийн яаманд хүргүүлсэн буй бөгөөд цаашид ч хоёр улс иргэдийнхээ жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн солих боломжийг бүрдүүлэхээр шуурхай ажиллаж байна.