images

Иргэдийг судалгаанд идэвхтэй хамрагдахыг урьж байна

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-25

408

Үндэсний статистикийн хорооноос “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал" түүвэр судалгааг хилийн чанадад оршин суугаа иргэдээс авч эхлээд байна. Судалгаа нь гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, Монгол Улсдаа хөрөнгө оруулах төлөвлөгөө, түүнчлэн гадаадад шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн болно. 

Судалгаанд Монгол Улсын харьяат, 18 ба түүнээс дээш насны, гадаад улсад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа бүх иргэд хамрагдах боломжтой. Иргэдийн нууцлалыг хангах үүднээс судалгаанд нэр, регистр, холбоо барих мэдээллийг авахгүй байхаар зохиомжилсон болно. Хэрэв Та судалгааны зорилго, асуумжтай холбоотой санал, хүсэлттэй бол хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү.

Иргэн Та www.moncitizen.gov.mn цахим хаягаар дамжуулан судалгаанд идэвхтэй оролцоно уу.