images

Явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-05

663

ЭСЯ-ны Консулын хэлтсээс явуулын консулын үйлчилгээг Borgholzhausen хотноо 2023 оны 6-р сарын 2, 3-ны өдрүүдэд хэрэгжүүлнэ.

Энэ үеэр иргэдэд нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулалт) үзүүлж, иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ (16, 25, 45 насны иргэд).

Ажиллах цаг:
2023 оны 6-р сарын 2-ны өдөр Баасан гарагт 14:00-18:00 цагт
2023 оны 6-р сарын 3-ны өдөр Бямба гарагт 9:00-13:00 цагийн хооронд.

Хаяг: Violenbachschule, Am Ravensberg 55, 33829 Borgholzhausen, Nordrein-Westfalen

Жич: Иргэд Bielefeld-Halle (Westfallen) мөн Osnabrück хотоос галт тэргээр Borgholzhausen буудал, А33 хурдны замаар Borgholzhausen самбараар салж ирнэ.

Иргэд үйлчилгээ авахаас өмнө ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ:

1. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичгийн хуулбар, гарын үсгийн баталгаажуулал): https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/?fbclid=IwAR0wBcDi9Ka_A9152nCE6fxxByyjSFRjU45g7c3DMAoRfnKRd1-NELWg9Cw#book/service/10/count/1/

https://consul.notary.mn/login  хаягаар итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх.

- Гадаад паспортын 1, 2 зургийг нэг хуудсанд багтааж хэвлэж авчирах.

2. Иргэний шинэчилсэн бүртгэл: https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/?fbclid=IwAR0wBcDi9Ka_A9152nCE6fxxByyjSFRjU45g7c3DMAoRfnKRd1-NELWg9Cw#book/service/19/count/1/

- Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ эсвэл түүний хуулбарыг авчирах.

- Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх.