images

Цагаан сарын баярын үеэр ЭСЯ ажиллахгүй болно

Элчин сайдын яамны мэдээ

2023-02-16

304

Монгол түмний сар шинийн баяртай холбогдуулж энэ сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр Элчин сайдын яам ажиллахгүй болно.

Эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин (усан) туулай жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.