Гэрлэлт бүртгэл

2022-11-16


ЭСЯ-нд ХБНГУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл ХБНГУ-д удаан хугацаагаар амьдарч буй гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэнэ. 

Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-нд заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх өргөдлийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн нэр дээр тус тусдаа гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, сайн дурын үндсэн дээр гэр бүл болж байгаа, ХБНГУ-д амьдарч буй хаяг зэргийг дурдаж, гарын үсэг зурсан байна) Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гадаадын иргэн өөрийн төрөлх хэлээр өргөдөл бичиж, өргөдөл болон гадаад хэл дээрх холбогдох бичиг баримтыг монгол хэлээр орчуулуулсан байна.

2. Гэрлэлтийг гэрчлэх 2-оос доошгүй гэрчтэй ирсэн байх. Гэрчүүд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчирсан байна.

3. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

4. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

5. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспортын хуулбар

6. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, эсвэл гэрлэлт цуцалсаныг нотолсон хүчин төгөлдөр лавлагааг УБЕГ эсвэл e-mongolia.mn цахим сангаас авсан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг орчуулгын хамт авчрах шаардлагатай.

7. Эрүүл мэндийн тодорхойлолт (ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичигийг албан ёсны итгэмжлэгдсэн орчуулагчаар монгол хэл рүү орчуулуулсан байна)

8. Үйлчилгээний хураамж 10 еврог төлсөн баримт.

Урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтсийн "ЦАГ АВАХ" хэсэгрүү орж цаг авч ирнэ.

Жич: Гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой видео мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу. https://burtgel.gov.mn/post/60442