Нас барсны бүртгэл
2022-11-16
ЭСЯ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно. ЭСЯ-нд дараах материалыг өөрийн биеэр эсвэл шуудангаар бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:
Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт),
- ЭСЯ-ны Консулын хэлтэст хандсан өргөдөл, (гэр бүлийн гишүүд, төрөл саднаас) бүртгүүлж буй иргэний бичиг баримтын хуулбар,
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт,
- Талийгаачийн төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбар,
- Үйлчилгээний хураамж 15 еврог шилжүүлсэн баримт зэрэг болно.
Элчин сайдын яамны харилцах данс:
Empfänger: Botschaft der Mongolei
Geldinstitut:Deutsche Bank AG
Kontonummer: 0794933
Bankleitzahl: 100 700 00
IBAN: DE48 1007 0000 0079 4933 00
BIC: DEUTDEBBXXX
Verwendungszweck: Name und Verwendungszweck