Иргэний шинэчилсэн бүртгэл

2024-09-11


ХБНГУ-д байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Берлин хот дахь Монгол Улсын ЭСЯ-д өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэх шинээр авах боломжтой. Монгол Улсын харьяалалтай 25 болон 45 нас хүрсэн иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд дахин хамрагдан иргэний үнэмлэхээ солиулна. Үүний тулд урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтсийн "ЦАГ АВАХ" хэсэгрүү орж цаг авах шаардлагатай.

Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

1. Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа сайтар мэдэж байх шаардлагатай. Хаягийн бүртгэлгүй тохиолдолд бүртгэл албажихгүй болно.

2. Бүртгүүлэхдээ гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээг (хуулбар байж болно) авчирна.

3. Иргэний үнэмлэхийг Монгол дахь ар гэрийн хүнээр дамжуулан захиалах буюу тухайн хүнд итгэмжлэл олгосон байх шаардлагатай бөгөөд бүртгэл баталгаажсаны дараа (бүртгэлд орсон өдрөөс хойш 30 хоног) харьяа дүүрэгтээ хандаж иргэний үнэмлэх захиалан хэвлүүлж авах хүсэлт гаргана.

4. Бүртгэлд хамрагдах иргэн төрсөн өдрөөс өмнө урьдчилж шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.  

5. Шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээний хураамж 5 евро, иргэний үнэмлэх захиалах, хүлээн авах итгэмжлэлийн төлбөр 10 евро, төлсөн баримт. 

Жич: Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой видео танилцуулгыг дараах холбоосоор орж үзнэ үү. https://burtgel.gov.mn/post/60841

 

Элчин сайдын яамны харилцах данс:

Empfänger: Botschaft der Mongolei
Geldinstitut:Deutsche Bank AG
Kontonummer: 0794933
Bankleitzahl: 100 700 00
IBAN: DE48 1007 0000 0079 4933 00
BIC: DEUTDEBBXXX
Verwendungszweck: Name und Verwendungszweck