Гэрлэлт цуцлах
2024-11-18
Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл дундаасаа хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаан, зөрчилгүй тохиолдолд Берлин дэх ЭСЯ-нд өөрсдийн биеэр ирж захиргааны журмаар гэрлэлтийг цуцлуулна.
Эд хөрөнгө мөн хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол дахь харьяа дүүргийн шүүхэд хандана. Эсвэл Монгол дахь төлөөлөгчдөө итгэмжлэл бичиж Монголд шүүхээр орно. /"Итгэмжлэл, нотариат" цэс рүү орж итгэмжлэл бичих заавартай танилцах/
Бүрдүүлэх материал:
- Эхнэр, нөхрийн тус тусдаа гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд овог, нэр, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт батлуулж байсан огноо болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн тухайгаа дурдах, гарын үсгээ зурсан байх/
- Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрлэлтээ цуцлалтын маягт /хавсралтаас татах/
- Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн төлбөрийн баримт эх хувь
Монгол Улсын иргэн Гадаадын иргэнтэй гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд:
- Гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох бичиг /эх хувь/
- Эх хэл дээрээ гараар бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
Элчин сайдын яамны харилцах данс:
Empfänger: Botschaft der Mongolei
Geldinstitut:Deutsche Bank AG
Kontonummer: 0794933
Bankleitzahl: 100 700 00
IBAN: DE48 1007 0000 0079 4933 00
BIC: DEUTDEBBXXX
Verwendungszweck: Name und Verwendungszweck