ГЕРМАН–МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-наас Герман–Монголын шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Шинэ санаа, хамтарсан төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тус сонгон шалгаруулалтад ХБНГУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж буй Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн болон холбогдох байгууллагууд оролцох боломжтой.
Сонгон шалгаруулалтын эхний шатанд төслийн товч танилцуулгыг Германы түнш байгууллагаар дамжуулан 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор Германы DLR Project Management Agency-д хүргүүлнэ.
Шалгарсан гурван төслийг 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо зохион байгуулагдах “Герман–Монголын Шинжлэх ухааны өдөрлөг”-ийн үеэр танилцуулах бөгөөд төсөл тус бүрт 35,000 хүртэлх еврогийн буцалтгүй санхүүжилтийг 12 хүртэлх сарын хугацаанд олгох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-ны албан ёсны цахим хуудсаас авна уу.
https://www.bmftr.bund.de/SharedDocs/Downloads/EN/2026/GM-Meet_Funding_Announcement.html?nn=912672