images

Элчин сайд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн даргатай уулзав

Хэвлэлийн мэдээ

2026-06-12

65

Элчин сайд Ж.Оюунбаатар ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга, Бундестагийн гишүүн К.Гөрке-тэй 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр уулзав.  Уулзалтын үеэр Монгол, Германы "Стратегийн түншлэл"-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Талууд онцолж, ойрын хугацаанд хэрэгжих айлчлал, арга хэмжээ болон хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хялбаршуулах талаар санал солилцов.