images

ЭМГЭНЭЛ

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-12

20

Ноён Вольфганг Хайхель (1950–2026)

ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Германы нэрт уран бүтээлч, Монгол Улсын Соёлын элч асан Вольфганг Хайхель 75 насандаа таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Вольфганг Хайхель “Dschinghis Khan” хамтлагийн гишүүний хувьд “Чингис хаан” дуугаараа Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны нэрийг Европ болон дэлхийн хөгжмийн ертөнцөд мөнхөлж, Монголын түүхийг олон сая сонсогчдод таниулсан билээ.

Түүний уран бүтээл болон Монгол Улстай холбогдсон чин сэтгэлийн харилцаа нь бидний сэтгэлд мөнхөд дурсагдах болно.

Монгол Улсын Элчин сайдын яамны зүгээс түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад

суугаа Элчин сайдын яам

Берлин хот, 2026 оны 2 дугаар сарын 12