Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэдийн анхааралд:
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах бичиг баримтын бүрдүүлэн ЭСЯ-ны Консулын хэлтэст 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Үүнд:
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Хүүхэд нас барсан тохиолдолд нас барсны гэрчилгээ эсвэл архивын лавлагаа (нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийн материал ирүүлнэ);
6. "Алдарт эх" одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа "Алдарт эх" одонг авах эрх үүснэ)
7. Зургаан хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-*ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд II дугаар зэргийн одонгийн хуулбар
8. Анкет зэрэг болно. Эндээс татах
Жич: "Алдарт эх"-ийн I, II дугаар одон авах шаардлагыг хангасан эхчүүд бичиг баримтын бүрдэл, өргөдлийг зөв, гаргацтай бичих, хуулбар бичиг баримтыг чанарын шаардлага хангахуйц бүрдүүлж ЭСЯ-нд ирүүлнэ үү.
Шуудан хүлээн авах хаяг: Hausvogteiplatz 14, 10117 Berlin Botschaft der Mongolei, Konsularabteilung
Цахимаар хүлээн авах хаяг: [email protected]
Холбогдох утас: +49 30 47 48 06 22/21/20
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс
2026.01.13