Эрүүл амьдралын хэв маяг, гүйлтийн спортын талаар “Туршлагаа хуваалцъя” уулзалт ярилцлага зохион байгуулав
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас Берлин марафоны оролцогч, “Гүйдэг Моги” номын зохиогч ОУХМ Ж.Баатарболдтой хамтран Берлин дэх монголчуудад зориулан эрүүл амьдралын хэв маяг, гүйлтийн спортын талаар “Туршлагаа хуваалцъя” хэмээх уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Монголчуудын амьдралын түгээмэл хэв маяг болох “40 хүрээд хөгширчихлөө” гээд өөрийгөө гаргуунд нь гарчихдаг, пиво ууж, буйдан дээр тухалсаар жингийн илүүдэл, цусны даралт ихсэхэд хүрдэг чөтгөрийн тойргоос хэрхэн гарч, гүйлтээр хичээллэж олон хүнд урам зориг өгөх үүд хаалгыг нээж чадсан тухайгаа санхүүч мэргэжилтэй Ж.Баатарболд хүмүүст хуваалцаж сонирхолтой асуулт хариултыг өрнүүлсэн юм.
Та бүхэн маань бас спортоор хичээллэж эрүүл амьдралын хэв маягийг эрхэм болгоорой.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
2025.09.22