images

Элчин сайд Б.Мандахбилэг "BMW BERLIN 2025" марафонд оролцохоор Монгол Улсаас ирсэн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2025-09-19

133

Элчин сайд Б.Мандахбилэг Дэлхийн шилдэг зургаан марафоны нэг болох BMW BERLIN 2025 марафонд оролцохоор Монгол Улсаас ирсэн хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчид ОУХМ Д. Гантулга, ОУХМ Г.Ганцэцэг, ОУХМ Ж.Баатарболд болон Берлин-Цог клубын захирал М.Болд тэргүүтэй тамирчдын төлөөллийг элчин зөвлөх Ц.Мөнхцэцэг, цэргийн атташе Д.Содномдаржаа нарын хамт ЭСЯ-нд хүлээн авч уулзан амжилт хүсэв.

Энэ жилийн Берлин марафонд 160 гаруй орны 80,000 оролцогч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн олон оролцогчтой марафонуудын нэг болж байгаа юм. Берлиний марафон нь тэгш зам дээр болдгоороо дэлхийд алдартай бөгөөд энэ замд дэлхийн шилдэг марафончид хамгийн олон удаа буюу нийт 13 дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. 
Тэгвэл энэ марафонд оролцохоор ирсэн Монгол Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д. Гантулга мөн адил Монгол Улсынхаа марафоны дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготойгоор уралдах юм. 
Марафонд оролцох тамирчиддаа амжилт хүсье  
Монголчууд маань марафонд ирж тамирчдаа дэмжээрэй. 

Тэмцээний хуваарь:
9-р сарын 21-ний Ням гарагт 08:50-д элит гар дугуйчдын уралдаанаар эхлэх бөгөөд 09:15-д марафоны гүйлтийн төрөл эхлэх юм. 
Тэмцээний зам нь Берлиний төв хэсэг болох Straße des 17. Juni-д, Brandenburger Tor болон Kleiner Stern-ийн хооронд байрлах бөгөөд эхлэл болон дуусах цэг нь энэ зам дээр байрлана.